1.14.2017

0

Chaconne Chaconne Chaconne Chaconne Chaconne Chaconne Chaconne Chaconne

Замаар уснууд дуугарна. Аадар бороо чимээгүй цутгах нь юуг ч юм хайж нүдээ гялалзуулан суух Бардогийн сэтгэлийг хөглөнө. Bardo.
Бараа. Тэр сургуульдаа явах дуртай гэж боддог. Үнэндээ юу ч боддоггүй болохоор л түүнд дуртай ч юм шиг санагддаг. Өсвөр нас. Өсвөр. "Өсдөг өсдөг -вөр - вөр". Амандаа хаанаас ч юм аялах янз бүрийн дуу гэж ярьдаг юмандаа бас дуртай. Ганцаар байхдаа илүү аялна. Заримдаа хүү орон зайгаасаа тасарсан мэт болдогоо гэм хийсэн гэж ойлгодог. Ууланд авирмаар санагддаг. Үе үе. Аав нь уулын спортын тамирчин байсан болохоор ч тэгдэг байж магад. Тэсвэр хатуужил, асар их тэвчээр шаардсан энэхүү зүйлд аав нь амьдралаа зориулжээ. Үзэгчгүй спорт. Бие болоод сэтгэлийн шалгуурууд ихтэй. Бардогийн аав уулчдын мөрөөдөл болсон Эврестэд, ноён оргилд хөл таьж явав. Эцгээрээ бахархах сэтгэл төрдөг ч тэр өөрийн сэтгэлийг яг яаж байгааг хөндлөнгийн хүний үүднээс огт мэддэггүй. Түүнээс элдвийг асуувал тодорхой бөгөөд сэтгэгдэлгүй хариулдаг нь төрөлхийнх. Багаасаа ээжийнхээ кофе уун тайван налайж суухыг нь харах тун дуртай... ( Зүгээр л утга учрын яагаадыг мэдэхгүй дуртай гэдэг үгийг ашигладаг. ) Том толины өмнө зогсон гөлөрсөн ч гурвалжин, дөрвөлжин. Тусгал. Юу юм бол. Яагаад. Түм буман яагаадууд. Үргэлж сонсох ганц хөгжим. Сонссоор байгаад бие нь өөрт нь дуулж өгдөг. До до до ля ля ля бла бла. Өдөр бүр өөртөө өөрийнхөө тухай үлгэр уншиж өгдөг. Залхахгүйн тулд. Хэд гурван үйл явцад дуртай. Гэртээ харих замын цэцэрлэгт хүрээлэн. Гэнэт.

Охин: Бүү хөдөл. Эргэж хараад хэрэггүй. Урагшаа яваад сандал дээр суу. 

Хүү: Хэн? Чи хэн?

Охин: Би хэн ч байх ёсгүй. Зүгээр л дуу хоолой гээд бодчих. Энэ ертөнц тэр чигтээ хий хоосон дуу хоолой. Гэхдээ би зүгээр л урт үстэй охин. 

Хүү сандал дээр суув.

Охин: Амлаач. Эргэж харахгүй гэж. Амлалт бол амлалт.

Хүү: За. Эргэж харахгүй ээ, амлаж байна. 

Охин: Би урт үстэй байдагаа ойлгодоггүй. Урт болохоор нь юм болов уу.

Хүү: Уучлаарай чамд юу хэрэгтэй юм бэ? 

Охин: Хүмүүс хоорондоо ярих үе амнаас нь дүрсгүй хий зүйлс агаарт хөөрдөг. Зүгээр л тэгмээр байна. Хөөрөгмөөр байна дотор байгаа хий биенүүдээ. 

Хүү: Аан, яагаад? Заавал ингэх ёстой юм уу?

Охин: Мэдээж үгүй л дээ, тоглох дуртай учраас. Тархинд хэн нэгэн модон шат барьж гүйгээд. Унаж буй навчис шиг хүлцэнгүй байхыг тэвчихгүй юм шиг санагдаад.

Хүү: Чи хэдэн настай вэ? Яриа чинь галбиргүй юм.

Охин: Үс минь үрчлээ, өндөр, хумс. Бие өсөхгүй. Зогсонги. Арван гурван жил даахгүй байна. Үсийг.

Хүү: Новш. Бодитоос залхсан миний хийсвэрлэл. Хэн ч байхгүй. Чихэнд нь "Chaconne". Тийм байх. Үсээ хэзээ ч тайрдаггүй. Chaconne. Ээжээ одоо хөгжимөө сольё.

0 comments: