1.14.2017

0

...- тоот өрөө




Энэ өрөө дулаахан юм шиг санагддаг. Гэхдээ хананууд бие биенийгээ харахдаа бараан сүүдрүүдээ илүү олж харах нь хачирхалтай. Өрөө өөрөө дандаа даардаг.
Хүмүүс тэнд орвол тухлаад суух зөндөө сандалтай хэдэн ч хүн байсан бүгдэнд нь уриалгаханаар сандал тавьж өгдөг билээ. Бас ширээн дээр нь үргэлж хар сарнай тавиастай. Нэг нэгээрээ үхлээ хүлээж хэвтсээр л байдаг. Харин хананд нь зөндөө дурсамж өлгөөтэй байдаг. Мэдээж янз бүрийн л амьдрал. Зарим зүйлүүдийг бодох үед нь шинээрээ байгаа тааз нь цоорч дусаал гоожиж эхэлдэг. Маргааш нь илбэдүүлсэн юм шиг л цоорхой алга болчихдог. Зарим хүнийг ороход нь түлхүүр хэрэг болдог.Гэтэл заримд нь хаалга үргэлж нээлттэй. Хулгайч шиг дураараа аашилж, хүчээр орж ирэх гэсэн хэн нэгэнд дургүй нь хүрч хаалгаа ойрхон ойрхон бөхөлдөг. Бөхөлсөөр бөхөлсөөр байхад л цоожыг эвдээд байдаг сахилгагүй хүүхдүүдийг яалтай. Энэ өрөө эзнээ ирэх хүртэл өөрийгөө сайн арчлах ёстой. Хил хязгаараа манаж, халдлагаас сэрэмжилж, бас хамгийн чухал нь тэрэнд сайн цоож хэрэгтэй. Удахгүй хар сарнай нь улаан сарнайгаар солигдох учраас. Эзэн нь цагаа сайн барина гэсэн. Худалч... Хажуу өрөөг түрээсэлжээ. Хэзээ нэг өдөр өөрийнхөө хуучин өрөөг санавал орж ирэх л байлгүй. Тэр болтол орж ирсэн хүмүүсийг дайлж цайлж, хөгжилдүүлж, аз жаргалын захиалганд шуурхай үйлчлэх юм гэсэн. За амжилт хүсье эзэн чинь чамруу ирж байгаа гэдэгт итгэлтэй байна ... – р тоот өрөө минь. Бүх л өрөө эзнээ хүлээсээр... Хүлээлтийн цаг нь тухтай л байгаасай.    

0 comments: