1.14.2017

0

Нарыг харсан анхны өдөр.



Сэтгэгдэл минь гялбаагаар эхэлсэн анхны нарыг харсан сэтгэгдэл. Нүд агшиж, жирэлзэнэ. Урдах замынхаа гуравны нэгийг л харж байх шиг.
Нар манангийн араар орсон уу, манан нарны урдуур гүйлдээд байсан уу эсэх олон жилийн хойно харагджээ. Нов ногоон ноосон цамц, дотуур нь ув улаан, хормой нь 10 см илүү унжсан нимгэн подволк. Хурц тод өнгөтэй, шилээ аваад эрчээрээ хурдалж буйгаа мэдэгдэхгүйг хичээн алхсаар. Намайг харж байвал яах вэ гэсэн айдас. Айдас. Төөрөгдөл. Өөртөө үнэ цэнэтэй юм шиг мэдэрсэн ямар ч олон олон мэдрэмжээ хэрэгсэхгүй мэт хайчлахад харуусаад байх зүйлгүй. Гол нь хэнд ч мэдэгдэлгүй би өөрөө. Дэмий балай зүйл бодоод нөгөө л явдаг замаараа. Залхалт уншигдаж эхэлвэл үргэлжлүүлэх нь тохиромжгүй.

Ээж: Охин минь өнөөдөр миний чамд хайртай өдөр шүү дээ!

Охин: Сайн ойлгохгүй байна. Өдөр? Юу гэсэн утга вэ? Нар цагаан өнгөтэй, сав саарал тэнгэрт                                                  ялгарах гэж өөрийгөө зүлгэдэг.          

Ээж: Хичээл нь сонирхолтой байсан уу нархан минь?

Охин: Өмдөн дээрээ зураг зурах сайхан байсан. Даанч өмд дуусцан. Таныг ойлгохгүй байна ээжээ. Нарны хүүхдүүд бүгд улаан өнгөтэй. Харин би ганцаараа ногоон. Нарны сургуульд явах сонирхолтой царайлж байна.

Ээж: Нүүр дүүрэн инээмсэглээд, тиймээс л нар цагаан өнгөтэй байгаа юм. Хайчлаагүй биз дээ?

Охины нүднээс том том усан бөмбөлөгнүүд урсав.

Охин: Энэ миний нүднээс урсахгүй байна ээжээ.

Ээж: Юу гэнээ?

Охин: Огтоос огт өнгөгүй. Хайчилчихсан. Тэнгэр саарал миний гартаа барьсан хайч бас саарал.

Ээж: Бөмбөлөг хагарлаа. Унт даа.

Охин: Цагаан өмд хав хар болчиж. Ийм цагаан гэж хэзээ ч төсөөлөөгүй тийм их гялбалт.

Нарны хүүхдүүд УЛААН өнгөтэй. Харин би 0.

0 comments: