1.14.2017

0

Ля ля


Юунд ийн цэнхэрлэн харагдаад... Ойн шугуй зүглэн гүйнэ. Алхах. Хурдлах нь гүйх. Үргэлжлүүлсээр.
Замаа харалгүй нүдээ тас анин, бэлхэн солигдох 2 хөлөө зэрвэс хараад минийх гэдэгт үнэнхүү эргэлзсэн хэвээр. Хэрэв зээ нүдний буланд зөвхөн цухас харагдах энэ миний дагз хүртэл. Сэрүүлэг тавьсан байж. Дуугарвал цочих хэрэгтэй. Жүжиглээд ч хамаагүй. Саяхан л гүйж байсан даг. Аягүй аятайхан. Дандаа алхдаг ой. 2 талаар нь модод ургасан зам. Хөрслөг хар шороотой. Тэр чигт нь цемент болгоод цутгачихаж. Боож үхмээр санагдаад дугуйныхаа хаймарыг хутгалж байхад нүдэнд салют буудаж хагартлаа баярлаж хэвтэнэ. Дээшээ хараад хэвтэх доошоо хараад хэвтэхээс ялгаатай байгаасай гэж зодоон хийж буй нялх хүүхдүүд хүсэж байгаагаа нэгээхэн ч анзаарахгүй. Ойн шугуйг хараад, яг тийшээ л гүйсэн. Далай. Хөлгүй. Хөвөж байна. Өчнөөн удаа усанд норсон биеэ хатааж, сэтгэл хөдлөл, хөөрөл, мэдрэмжийг үл тоон чихэндээ гаатай чихэр хүлхүүлчихээд үсэрч дэвхцэн тэдэнтэй тоглосон дог. Ой харагдана. Тийш гүйнэ. Хөлтэй. Хөлгүй. Эргэн тойрон нэг л зэлүүд, сайхан.  

0 comments: