1.14.2017

0

"Амьдралын утга учир"

/Фотограф Harvey Edwards./


Сайхан өглөө. Дасгалын танхимруугаа алхана. Хөлийн алхаа. Балетчин.

 Алхана, алхаа, алхам. Цаанаа л алдаатай мэт сэтгэгдэл. Бодох хэрэггүй. Бодлоо хая. Ийнхүү зогсошгүй урсгал мэт элдэв зүйл санагдан санагдан тэнхимдаа орж ирэн хувцасаа солино. Маргааш орой бүжнэ. Бас бодохгүй байх боломж. Тоглолт. Өнөөдөр баахан бодолтойгоо хамт дасгалаа сайн хийв би! Тэгээд чөлөөгөө авч хэдхэн цаг, хэдэн мөч, энэ биеэ дурласан газарт нь орхиод, бүжиж буй өөрийгөө харан уужирна. Тайзан дээр бүжиглэн, зарим өвдөлт мэдрэгдэх авч анхааралгүй сайхан, гол нь бодолгүйн амгалан. Би бол балетчин. Хөдөлгөөн. Дээш. Доош. Янз бүрийн. Яаж хөдөлдөг. Яаж бүждэгээ төсөөлөл болоод, дотоод тал минь ойлгодоггүй. Тодорхой тайлбар шаардахад онолчин шиг сайн багш мэт үг холбон ярьж чадах. Энэ дотор тал хүсдэг харин ойлгодоггүй. Гар яагаад ийм уян налархай, Багш: техник! техник! Орилно. Би мэдрэхгүй ч байгаа юм шиг. Зүгээр л сонин мэдрэмж шүү гэж л хэлэхгүй бол намайг галзуу гэх. Ойлгох л юм бол бүх л бие минь эвгүйтнэ. Театрт сар бүр хунт нуур тавигддаг. Анхаарлаа төвлөрүүлэх. Амьдралын утга учрыг олох гэж байна. Өөртөө хэлнэ. Ажиглаж эхлэв. Худал мэрийлт. Олох гэсэн зүйлээ бүгдийг  нь гэж хөөрцөглөнө. Нэг л зүйлд анхаарлаа төвлөрүүлэн гөлрөн суулаа. Үл анивчах гүн хар өнгөтэй 2 нүд ширтэнэ. Эгц урдаас. Татагдаад байна. Цаг хугацаа нэгэнтээ зогсчихсон байсныг мэдлээ гэх шиг зүрхний цохилт удаарширна. Удаанаар, удах тусмаа одоо л нэг амьдрах цаг нь ирсэн байх, зууралдаад авья. Далд эргэлзээ ажиглагдана. Битгий тоо. Бүжигчин бүжиглэнэ, жүжиглэнэ. Жүжиглэхдээ үнэн сэтгэлээсээ... 

0 comments: