1.14.2017

0

Лиш цэцэгт цөөрөм




Уснаас хол урсана.
Цэцэгс алагласан хөндий
Цэлмэг ч биш, бүрхэг ч биш
Намар болсон хойно
Сэтгэл өвлийн тэнгэрт дүүлж
Хүйтэн жавар нь зөөлөн хайрна, хайрлана.

Алтан гургалдай шиг харагдаж байна. Инээж байгаа, уйлж байгаа, аль аль нь нэг л хөндий. Эсвэл дэндүү дотно. Нүд дүүрэн өнгө өнгийн хуруунууд харагдсаар. Үүлэнд хайртай. Маргааш залхахаа мэдээгүй. Өчигдөр яагаад уйлсанаа мартсан. Өнөөдөр энд алхаж яваа хүнийг санахгүй. Хаа нэгтээгээс ирсэн гоё өнгөтэй хуруунууд. Сэтгэл хаана хоосорсоныг мэддэг. Хүн. Хүн учраас дэндүү утга төгөлдөр санагддаг байх. Энэ утгийг хадгалах гэж хэддэхээ амьсгаа авч, тэсэж тэвчиж байгаагаа ор тас мартчихсан мэт. Дараагийн алхамаа хаана хийхээ мэдэхгүй. Зүүднээс өөр биелэлгүй, зүрхнээс өөр найзгүй ч юм шиг. Уйтгартай, утгагүй гээд тоочих = Уйдах зав ч үгүй, дэндүү утга учиртай. Дутуу бодлоосоо болж дараагийн гишгэх мөрөө арилгахгүй. Гэрэл туссан цэлгэр өрөөнд тухлан сууж ганц аяга кофе шимэн, лиш цэцэгтэй мөхөөлдөс долоож хэл амаа гозолзуулж байтал хажууд нэг нохой боргоод чих амраахгүй. Гоё өнгөтэй хуруунууд замхрав. Амьсгал давхцаад бүх л агаар тулаад ирэх нь тэр. Ам уруу нь ямар нэгэн өөрийнх нь хүслийг чихээд, баглаад хаячих юмсан. Цайвар цэнхэр, юу гэмээр юм дээ. Юу гэхээ мэдэхгүй эргүүтэж байх зуур хөгжим тоглуулагч унтрав.

Олон салаа мөчир
Өтөл модны түүх
Өвгөн улиас
Цөөрмөнд ургасан лиш цэцэг...

0 comments: