1.14.2017

0

Ирлэгдсэн сум


Хачин юм. Тэгээд ир орж байгаан болов уу даа.
Уул нь НУМ хөлсөө гартал сунаж байхад СУМ ир орохдоо хойрог байх юм. Гайтай ч юм шиг заавал хамаарал гарч ирээд, хамаагүй байсан ч хамаатай болоод л. Хоорондоо тэрсэлдэх санаатай ч БАЙ уруу гаргах эрч хүч нь хамтрагчид гэдгийг нь сануулж өгсөн. Яагаад бие биедээ дургүй болсон түүхээс нь цухас дурдвал их энгийн хорвоод хамтдаа цогц болж эхлэл төгсгөл үүсгэв. Гэвч тодорхойгоор тэрсэлдэх нь хүмүүсийн ойлгох ухамсарлагдсан НОВШ болж хувирсан ч юм уу гэх. Эсвэл дуртай болохоороо амьдралын олсны 2 үзүүрээс барьчихаад бие биерүүгээ шүлсээ хаялцаад бүр гэмгүй нэгэн үрүү нь үсчүүлээд заваарах нь ч байдаг л биз. Гэлээ ч хүмүүс тэр олсыг нь тасалж, нийлүүлж угаасаа янз янзаар элдэвлэнэ. Баахан л хувилбар юуг шилж сонгоод юуг ингэтэл хүлээдэг юм бол. Хэрвээ золиос байвал дэндүү хөөрхийлөлтэй. Гэлээ гээд... энээ тэрээ... !!!

0 comments: