1.14.2017

0

Цагаан цувтай бяцхан охин



Тэр нэгэн цагаан цувтай бяцхан охиныг над уруу ирээсэй гэж их хүсдэг. Би ганцаараа ч биш хүн болгон л хүснэ.
Дэндүү их хүсвэл зугтдаг юм болов уу ч гэж хааяа бодно. Зарим хүмүүсийг байнга л тэр дагаж явдаг. Гэвч тэрнийг хамт байгааг олж харах гэсээр байтал тэр дараагийн хүнрүүгээ шогшиж эхэлнэ. Байхад нь олоод харчихгүй гэсэн бодол тээсээр. Харин тэр над дээр хальт хальт ирдэг болсон. Эхлээд ирэхэд нь түүнийг гэж мэддэггүй байсан. Сүүлдээ мэдэж эхлэх үед юу ч сонирхол татахаа больж бүх зүйл аажим аажимаар хоосорч эхлэх болов. Буруу ч байж болох юм. Гэрлээс болж дальдрахгүй явах нь илүүд үзэгдэнэ. Цагаан цувтыг дараа ирэхэд нь ямар нэгэн өнгийн будаг бэлдээд байж байнаа. Харин ямар өнгө сонгох билээ. Сонголтыг хоосон л хийгдээ. Тэрний сонголт сондгойрно.

0 comments: